10.26

Гвэн Стефани, Гэвин Россдейл нар салахаар болжээ

Гвэн Стефани болон нөхөр Гэвин Россдейл нар гэр бүл салах тохиролцоонд хүрчээ. Тэд  гурван хүү болон сая саяар тоологдох хөрөнгөө хэрхэн хувааж авах талаар тохирцгоосон байна. 

Дуучин бүсгүйн ажлын онцлог, аялан тоглолт зэргээс шалтгаалж, эцэг нь хөвгүүдтэйгээ ээжийг нь бодвол илүү хугацаагаар хамт байх болсон аж. 

Россдейл гэрлэлтээ аль болох хурдан салгахын тулд 50%-с бага хөрөнгө авъя гэж тохирсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. 

Гвэн энэ бүх хугацаанд 80 сая долларын ашиг олсон гэж мэдээлсэн бол Гэвинг 35 сая доллар олсон гэсэн юм. 

13 жил тогтвортой харилцаатай байсан хосууд ийн салж байгаа боловч хөвгүүдээ хамтран өсгөнө гэдгээ мэдэгдсэн билээ.