НИТХ-ын энэ сарын 23-ны хуралдаанаар автобусны цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэж баталснаар 30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суухад нэг удаадаа үнэгүй байхаар болсон. Сэлгэн суултын энэхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх бөгөөд 11 дүгээр сарын 07-ноос хэрэгжихээр болжээ.
Сэлгэн суухад үнэгүй байх ажлыг хэрэгжүүлэхэд салбарын алдагдал 2.1 тэрбум төгрөг болж 2015 онд 20.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан аж. Нийслэлийн төсөвт учрах хүндрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд зохих тооны шалгагч ажиллуулж, шугамын орлого төвлөрүүлэлт, үйлчилгээний чанарт хяналт тавих, одоо ажиллаж байгаа автобусны тоог 10 хувиар бууруулж үйл ажиллагааны орлого, зардлыг төсөөлж үзэхэд жилдээ нийт 88.7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж 132.4 тэрбумын зардалтай ажиллах тооцоо гарчээ. Дашрамд дурьдахад нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 75 чиглэлд 1015 тээврийнх эрэгсэл, үүнээс 18 угсраа, 40 троллейбус, 918 их, 39 дунд багтаамжийн автобус үйлчилж байгаа ажээ.