10.27

Хойд туйлаас давжаа арслан зааны яс олжээ

Хойд туйлыг судлах “Северная Ойкумена” судалгааны баг Новосибирскийн архипелагийн өмнөд хэсгээс давжаа арслан зааны зургаан олдвор илрүүлсэн байна. Эдгээр олдвор нь маш сайн хадгалагдсан байжээ. Олдворыг Орос, Өмнөд Солонгосын эрдэмтэд Саха хотноо лабораторын шинжилгээ хийсэн аж. Энэ талаар Оросын палеонтологич Павел Никольский “Давжаа арслан зааны яс Хойд Америк, Варенгилийн арлаас түгээмэл олддог. Арктикийн орчмоос зургаан олдворын дээжийг нарийвчлан судалснаар эртний амьтдын дунд оршиж байсан давжаа сүргийн талаарх мэдээллийг цуглуулах боломжтой юм” гэжээ. Оросын үндэсний газарзүйн нийгэмлэгийн “Северная Ойкумена” судалгааны багт таван улсын эрдэмтэд оролцсон байна.