10.27

Вера Брежнева, Константин Меладзе нар гэрлэжээ

Украины дуучин, “ВИА Гра” хамтлагийн дуучин асан Вера Брежнева болон продюссер Константин Меладзе нарын хурим Италид маш нууц байдалд болжээ. Хуримын ёслолоо хийхэд од хос Тосканы эрэг дээрх Форте-дей-Марми гэдэг газрыг сонгосон аж. 

Тэдний гэрлэлтийг уг аялал жуулчлал өндөр хөгжсөн хотын захирагч Умберто Буратти албан ёсоор бүртгэж авсан гэнэ. Мөн тэрбээр залуу хос энэ газар амрахаар үе үехэн ирдэг гэдгийг онцлов. 

Одод энэ байгалийн сайхан цогцолсон газар хуримаа хийхээр олноороо ирдэг билээ. Хуримын цайллага маш цомхон, гэр бүлийн хүрээнд болж өнгөрчээ.