Барилга дээрээс төмөр унаж, хүн гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүрэг, “UB palase”-ын зүүн талд баригдаж байгаа 16 давхар барилга дээрээс төмөр унаж толгой хагаллаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад ”O&BN”ХХК-ний орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилгын 16 давхараас труба төмөр унаж, Баянгол дүүргийн 19 хороонд оршин суух 25 настай эрэгтэй Г-ийн толгой дээр унаж гэмтэл учруулсан байжээ. Тус хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Цэцэг