Жүжигчин О.Цэнгэл цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг. Тэрбээр саяхан "Үнэгүй юм гэж хэзээ ч хаана ч байдаггүй юм шүү, дүү нар минь болгоомжтой бай, хүнээс юм авахдаа сайн бод, хэн ямар учраас яах гэж өгч байгааг, хүний юм хүнийх л байдгийг сайн санаарай, чиний олон сар хөдөлмөрлөж байж авах байсан зүйл хэдэн удаа нэг залуутай хамт оройн хоол идээд л чинийх болчихож байна уу, амархан бас үнэгүй. Гэхдээ үнэгүй юм гэж байдаггүй юм, үнэгүй юм харин чиний хамгийн үнэтэй зүйлтэй тэнцэхүйц үнэтэй байх ч магадлалтай. Тиймээс болгоомжтой бас ухаантай байгаарай" хэмээн дүү нартаа зөвлөөд амжив.
Н.АЗ