Хонь - (3/21-4/19)
Хайрын сугар гариг эерэг цацраг илгээнэ. Өнөөдөр сугар гариг таны амьдралын заагч шугам санчир гариг руу инээмсэглэх юм. Хайр сэтгэлийн харилцаа халуухан биш хэцүү байж магадгүй учраас та хүчтэй бас тогтвортой бай. Сурч мэдэх, судлах нь амжилтын дунд хэсэгт аваачна. Мэдлэг боловсролоо хөгжүүлэх аялалд явж, амралтаа тааламжтай өнгөрүүлэх үе. Түүх соёлын чухал газруудад зочлох, сүр жавхлант барилгуудыг харах, урлагийн гайхамшигт бүтээлүүдийг бишрэх нь танд таалагдана.
Үхэр - (4/20-5/20)
Санхүүтэй холбоотой үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Удирдлагатайгаа төвийг сахисан байр сууринаас хандах, буулт хийх чадвартай байх тохиолдолд л танд ашигтай байхыг од эрхэс анхааруулж байна. Шинэ түнш болон нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Таны өмнө мөнгө олох шинэ эх үүсвэр бүрэн нээлттэй байна. Гэхдээ үүний тулд та төөрөгдөлд оруулахуйц болон шийдэхэд хүндрэлтэй нөхцөл байдалд орж мэднэ. Зөн билгээ сонс. Тэр танд зөв замыг зааж өгөх болно.
Ихэр - (5/21-6/21)
Мэргэжлийн хүрээнд амжилттай байх боловч бусдаас илүү гархыг хичээх, өөртөө хэт итгэх хэрэггүй. Шинэ төлөвлөгөө, итгэл найдвар тань биелэх магадлал бага байна. Таны амьдарлын чадамж буурснаас болж худалдаа наймаа хүссэн үр дүнг тань авчрахгүй. Өнөөдөр алдаа гаргаж, үл ойлголцоон үүсэх магадлалтай. Гэр бүлийн үйл хэрэг тогтвортой болж үр хүүхдүүд сайн тус дэм болно. Санхүү болон амьдралд амжилт авч ирнэ. Гэрээслэл залгамжилж өндөр алба эзэмшинэ.
Мэлхий - (6/22-7/22)
Шүүхээр асуудал шийдвэрлэх, шинэ чухал төсөл эхлэхэд таагүй өдөр. Урьд эхэлсэн ажлаа дуусга. Бичиг баримт эд зүйлсээ эмх цэгцтэй болго. Өөрөө хийж чадах ажлаа хий. Хүмүүст юу ч бүү амла. Өнөөдөр мэдрэмж ба санаа бодлоо цэгцэлж тэсвэртэй байдалд оруулж тайвшрах, эргэн тойрныхонтойгоо харьцах харилцаагаа тодорхойлох, хувийн амьдралд хэрэггүй холбооноос татгалзах хэрэгтэй. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж мэдэх шинэ танил танилцаж эсвэл гэнэтийн мэдээ сонсоно. Хэрэглэж буй хүнснийхээ чанарт анхаар. Ходоод тань өвдөж болзошгүй
Арслан - (7/23-8/22)
Энэ өдрийг хоёр өөр өдөрт хувааж болно. Үдээс өмнө бүх зүйлд амжилт олно. Үдээс хойш харин эргэн тойрныхоо хүмүүсийн үнэнч эсэхэд эргэлзэх, өөрийн шийдвэрийн зөв эсэхэд итгэлгүй байх цаг үе. Сэтгэл санаа ихээр муудна. Өөрийн хүндрэл бэрхшээлээ ажил дээрээ орхи. Гэрийнхэн, дотны хүмүүстээ өөрийн бэрхшээлүүдийг тоочин санааг нь бүү зовоо. Нөхцөл байдал аяндаа тодорхой болно.
Охин - (8/23-9/22)
Гэнэтийн мэдээ таатай нөхцөл байдал үйл явдлыг танд ашигтайгаар эргүүлнэ. Хэрвээ хамтын ажиллагаа санал болговол яаран бүү зөвшөөр. Өнөөдөр зөвхөн бие даасан үйл ажиллагаа амжилт авчирна. Гэнэтийн зочдоос болж төвөг чирэгдэл учирна. Гэрээ хэлэлцээр байгуулах, бичиг цаас янзалж бүрдүүлэх, мөнгө санхүүтэй холбоотой ажил болон хурим найр хийх, хүүхэдтэй болоход сайн өдөр. Өнөөдөр эртхэн амрахыг чухалчлаарай.
Жинлүүр - (9/23-10/22)
Hүгэл буянаа дэнслэх өдөр. Хуучин өр төлөөсөө төлөх боломж олгож байна. Өөрийн үнэнийг бүү хамгаал. Танаас тэсвэр тэвчээр сайхан сэтгэлийг шаардаж байна. Ойрын хугацаанд хүчтэй шүүмжлэлд өртөн мөн таагүй зүйл тохионо. Энэ ордныхон аливаа үйл явдалд шийдэмгий болгоомжтой байхыг зөвлөж байна. Хий дэмий яриа буюу хов жив мөн хэрүүл маргаан атаа чөтөөнд оролцолгүй сэтгэл санаагаа тайвшруулж эрүү мэнддээ анхаарлаа хандуул.
Хилэнц - (10/23-11/21)
Энэ өдөр эхэлсэн бүхэн амжиллтай хэрэгжих бөгөөд үүнийг харин та ганцаараа хийхийг оролдох болно. Энэ нь тийм ч оновчтой сонголт биш бөгөөд цаашид танд эрсдэлийг дагуулах болно. Өнөөдөр сүй тавих, үр шилжүүлэн суулгах, багачуудад буян болох зэрэгт өлзийтэй сайн байхыг одод сануулж байна. Харин сэтгэл муутай нөхөрлөх, мөрийтэй тоглох зэрэг үйлдлийг тэвчих хэрэгтэйг сануулж байна. Үдээс хойш бага зэрэг сэтгэл санаа тавгүйтнэ.
Нум - (11/22-12/21)
Асар их мэдээлэл, шалгагдаагүй баримт сэлтүүд, зөрчилтэй хов живүүд таны толгойг эргүүлнэ. Төлөвлөгөөгөө зохиох бодит үнэн үндэс олдохгүй. Амьдралын ямар ч салбарын тактик стратеги боловсруулахаа хойш нь тавь. Энгийн ажлаар оролд. Эрүүл мэндэд чинь эрсдэлтэй байх сэжигтэй зүйлээс хол бай. Харин энэ сард дээд албан тушаалтнуудтай хийх гэрээ, ажил хэргийн уулзалт, албаны баримт бичиг хэлэлцэхэд тохиромжтой байна. Зорилгодоо хүрч, мөнгөн орлого олох борломж энэ сард л гарна шүү.
Матар - (12/22-1/19)
Хувь заяаны хувирамтгай байдлаас өөрийгөө хамгаал. Энэ нь таныг матарнуудтайгаа нийлэн тасар тат гэсэн үг биш. Гэхдээ шаардлага тулгарвал өөрийн эр зоригоо харуулахыг зөвлөж байна. Албан тушаал дэвшихэд маш таатай үе. Зөвхөн өөрийн чадваруудаа бодитоор үнэлж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх аргуудыг ол. Таны хичээл зүтгэлээс л бүх зүйл шалтгаалж, хамтын ажиллагаа тань амжилт авчрах болно.
Бумба - (1/20-2/18)
Урдын цагийн таагүй явдлууд Хумхынхныг болгоомжтой болгоход хүргэнэ. Олонхи нь хэн нэгэнд илүү тал засахгүй. Хэнтэй ч дотно харьцахгүй. Алив зүйлээс зайгаа барих болно. Улмаар өөртөө ямар нэгэн онцгой үүрэг хариуцлага хүлээхгүй. Ийм хүйтэн хөндий байдлыг удаан үргэлжлүүлж болохгүй. Учир нь та амьдралд сонирхолгүй болно.
Загас - (2/19-3/20)
Заль мэх давамгайлсан өдөр. Энэ чадвараа ашиглан бусдыг хялбархан хуурч чадна. Зарим загасууд худал хуурмагийн занганд орооцолдоно. Заль мэхээ хаяж өөрийн алхаагаа нэг алхамаар урьдчилан харж бай. Дэмий зовж гутрах хэрэггүй. Ойр дотныхон эсвэл хуучин танилынхаа ачаар таагүй явдлаас гарч чадна.