Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, дэлхийн урлагийн олимпийн шилдэгийн шилдэг Гран-при шагналт, МУГЖ Г.Ариунбаатар алдарт “Мариинский” театрт нь үндсэн дуучнаар ажиллах эрхтэй болсон билээ.
ОХУ-ын Улаан-Үдийн театрт уран бүтээлээ туурвиж, Монгол Улсын дуучин нэрээр дэлхийд нэрээ дуурсгаж яваа дуучин залуу маань сүүлийн өдрүүдэд дэлхийн нэртэй том театруудад урилгаар болон аялан тоглолтоор очиж дуулж байгаа.
Хэдхэн хоногийн өмнө Англи дахь Лондон хотын “Cadogan hall”-d Мариинский театрын оркестр , маэстро Валерий Гергиев-тэй дуулсан юм. Тэгвэл Г.Ариунбаатар маань Английн сүр жавхлант Хатан хаан, ханхүү тэдний гэр бүлийн тусгайлсан тоглолтод уригдсан талаар дуурийн дуучин У.Уянга “Ганбаатарын Ариунбаатар ахиад л том баяр хүргэе. Англи улсын сүр жавхлант хатан хаан ханхүү тэдний гэр бүлд тусгайлан өөрийн тоглолтоо өргөжээ. Сайхан хэрэг шүү.
Зүрхэн дотроо омогшиж бахархан сууна” хэмээн пост бичсэн байсан юм. Харин Г.Ариунбаатар гавьяат маань “Сайн байцгаана уу манайхаан. Өнөө орой Английн цог жавхлант Хатан Хааны гэр бүл биднийг өргөөндөө урьжээ.
Маэстро Валерий Гергеив , алдарт cello Хакназаряан бид гурав бараалхаж ая дуугаа өргөж зоог барих юм байна. Гайхалтай... Англи улсад суугаа элчин сайд Тулга болон тvvний гэргий Бурмаа, мен Азаа ах, Өнөрмаа эгч нартаа баярлалаа. Ордонд дуулах болсоныг сонсоод их баярлаж бас зөвлөгөө өгсөн. Зориод ирсэн монголчуудаа хараад өөрийн эрхгvй баярлаад л” хэмээн бичсэн байна.
Б.Тогтох