Байрнуудын гаднах зогсоолд тавьсан машинуудад түлхүүр тааруулж машин хулгайлдаг этгээдийг цагдаа нар илрүүлэн баривчилжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гадна зогсоол дээрээс машин хулгайлсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Уг хэргийн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгаж Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай 24 настай З-гийн “Toyоta Марк-Х” автомашиныг тодорхой оршин суух хаяггүй 27 настай эрэгтэй Н гэгч бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Мөн тэд хэд хэдэн машинд түлхүүр тааруулж хулгайлахыг завдаж байсан гэдгээ мэдүүлжээ.
Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.