Цагдаагийн байгууллагад залилангийн хэрэг нэг бүртгэгджээ. Тодруулбал, БНХАУ-ын Эрээн хотод бусдаас мөнгө залилж авсан хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа Говь-Алтай аймгийн харьяат Г гэгчийн талаар мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад уг этгээд жолооны сургуульд сурч байгаа нь илэрсэн бөгөөд шалгалтын ажиллагаа явуулаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хурд” хорооллоос олж баривчилжээ.
Улмаар мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 11 удаагийн үйлдлээр бусдаас мөнгө залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь илэрч, мөрдөн шалгагдаж байгаа аж.