АНУ-ын Индиана мужийн худалдааны төвд өчигдөр баг өмссөн зэвсэгтэй эр халдлага үйлдэж, гурван хүн бэртжээ. Энэ талаар орон нутгийн мэдээллийн агентлагууд дамжуулсан байна. “Target” дэлгүүрийн ажилтнуудын орон нутгийн RTV6 телевизэд өгсөн ярилцлагаас үзвэл нийт 15 удаа буун дуу гарчээ.
Мөн гэрчүүд AK47 калашников буугаар зэвсэглэсэн эр цанын баг өмсч, хар өнгийн хувцас өмссөн байжээ. Энэ халдлагын улмаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гэмтэж бэртсэн хэдий ч, амь насанд нь аюулгүй гэдгийг тэмдэглэсэн байна. Гэмт хэрэгтэн хэргийн газраас зугтжээ.
Б.Даваа