Улсын драмын эрдмийн театр У.Шекспирийн алдарт “Ромео & Жульетта” жүжгийнг 19 жилийн дараа дахин амилуулж байгаа билээ. Тэгвэл тус жүжгийн тасалбар өнөөдрөөс худалдаанд гарч байгаа аж. Тасалбарыг өнөөдрөөс Улсын драмын эрдмийн театрын билетийн кассаар худалдаалах бөгөөд 1900-1617 үнэгүй хүргэх юм. Мөн цахим хэлбэрээр худалдан авах: https://www.monda.mn/#host/3 хуудсанд хандах боломжтой бөгөөд “Юнител”-ийн хэрэглэгчид 200GG-ээр 5000 төгрөг хөнгөлүүлэн энэхүү гайхалтай уран бүтээлийг үзэх онцгой эрхтэй юм байна. Дашрамд дуулгахад, нээлтийн тоглолт ирэх 11 дүгээр 12-ны 18:00 цагт болно.
Н.АЗ