10.29

Согтуурсан этгээд бусдыг зодож, дээрэмджээ

Бусдыг дээрэмдсэн, танхайрсан хэргүүдийн тоо буурахгүй байна. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булгийн .... тоотын гадна дээрэмдүүллээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад,  тус тоотын гадна явж байсан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 45 настай эмэгтэй Э-г Сүхбаатар дүүргийн 12 хороонд оршин суух  25 настай эрэгтэй Т гэгч нь согтуурсан үедээ араас нь боож унагаан зодож, мөнгөн бөгж, цүнхтэй эд зүйлийг дээрэмдэж авсан хэргийг илрүүлэн, шалгаж байна.

 Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “МИНТ” бааранд зодоон болоод байна” гэсэн мэдээллийг авч шалгажээ. Тус бааранд үйлчлүүлж байсан Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 37 настай эрэгтэй Н-ыг Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух 30 настай эрэгтэй Б нь шалтгаангүй зодож танхайрсныг таслан зогсоож, шалгаж байна.