“Бүрэнхий” цуврал киноны од жүжигчин Роберт Паттинсон дуучин FKA Twigs нарын дотны харилцаа төгсгөл болсон тухай барууны сайтууд мэдээллээ. Хосуудын хувьд удаан хугацааны турш харилцаагаа хадгалж ирсэн бөгөөд улмаар гэрлэх л үлдээд байсан юм. Гэвч тэдний дунд томоохон хэрүүлийн алим үүссэнээр тус тусын замаа хөөх дээрээ тулжээ.
Дуучин бүсгүйн хувьд саяхан нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагатаа Роберт Паттинсонтой гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсч буйгаа дурссан байдаг. Одоогоор Роб ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөгдөөд буй “The Lost City of Z” киноны зураг авалтад оролцож буй бөгөөд үүнээс болж тэд салах шийдвэрийг гаргажээ.
Салах болсон шалтгааны тухайд хосуудын ойрын эх сурвалж “Life & Style”сэтгүүлд “Робын кино зураг авалтын эхний өдөр завгүй хөтөлбөртэй байсан болохоор FKA Twigs түүн дээр очиж чадаагүй. Харин Роб үүнийг нь таатайгаар хүлээн аваагүй. Үүнээс болж муудалцаж салах дээрээ тулсан” гэж ярьсан байна.