МУГЖ дуучин С.Жавхлан өчигдөр орой МҮОНТ-ээр шууд ярилцлаганд орох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд урилаа. Хэдхэн хоногийн өмнө тэрээр мөн “Төр буруутай юу, түмэн олон буруутай юу” халз мэтгэлцээнийг зохион байгуулахаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг урьсан ч амжилт олоогүй. Гэсэн хэдий ч дахин халз мэтгэлцээн зохион байгуулна хэмээн “Энэ сарын 25-нд цаг гаргаж өгөх”-ийг шаардлаа. Энэ удаа Ерөнхийлөгч түүний дуудлагыг хүлээж авах эсэхийг харах л үлдлээ.
С.НАРАН