10.30

Ц.Мөнхбаяр өршөөгдөхөөр болов

Удаан дуншсан Өршөөлийн тухай хуулийг өчигдөр чуулганы хуралдаанаар гишүүдийн санал хурааж батлав. Уг хуульд хэсэгчлэн хориг тавьсан байсан бөгөөд хоригийг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэвээр нь үлдээхээр болсон юм. 

Тухайлбал, авлигын хэргүүдийг өршөөхөөргүй, мөн албан тушаалаа урвуулан ашигласан, хэтрүүлсэн, залилангийн гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэг өршөөгдөхгүй. Харин бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх, завшсан гэмт хэрэг өршөөгдөнө. Тэгвэл уг хуулиар төрийн эсрэг турхирч гэмт хэрэг өдөөсөн гэх “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өршөөгдөж, суллагдахаар болов. 

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга “Өршөөлийн хууль батлагдлаа. Ц.Мөнхбаяр минь өршөөгдөхөөр болов. Баяртай байна” гэжээ.