10.30

Бантсандаа ”батгана” иддэг Ж.Хишигдалай

Залуу дуучин Ж.Хишигдалай бантсандаа батгана идсэн тухайгаа ийнхүү хуучилжээ.

Энэ тухайгаа Ж.Хишигдалай “Аая зүгээр бөөн алга ташилтан дунд “Баярлалаа, оройн мэнд” гээд л дуулж гарав аа. Нэг хурган орилдог хэсэг байдаг юм. Тэрийгээ чадах юм чинь гэж бодоод баавартай аваад л орилов оо. Надаар чамайг уучлуулна аа, эээ аааа гээд л. Тэгсэн чинь нисч явсан нэг ялаа ам руу орчихдог юм байгаа биз дээ. Ядаж байтал ялаа ч биш батгана буюу “баасны ялаа” орчихсон.

Тэгээд л нэгэнт орчихсон болохоор үзэгчдийн өмнөөс хахаж, нулималтай биш. Бантсандаа тэр чигт нь залгисан. Тэгээд дараа нь ходоодонд ороод хөдлөөд байх шиг санагдаад “түлж алъя” гэж бодоод халуун кофе уусан гээд л бодчих. Тэгээд л би хөдөөний ялаа эрүүл байгаа гэж бодоод тоохгүй идсэн юм даа” хэмээн бичжээ. Нээрээ ч хөдөөний ялаа хамгийн эрүүл байх шүү.