Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдрийг анх 1993 онд Англи улсад тэмдэглэж байжээ. Үүнээс хойш улс орнууд энэ арга хэмжээг авто осолд нэрвэгдэгдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирлыг амсаж байгаа иргэд тэдгээрийн ар гар, ойр дотныхонд гашуудаж байгаагаа илэрхийлэх боломж олгох өдөр болгон тэмдэглэн ирсэн байна.
НҮБ-ын 2005 оны аравдугаар сарын 25-ны өдрийн тогтоолд жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь ням гарагийг тэмдэглэлт өдөр болгожээ. Тэгвэл манай улс энэ өдрийг хоёр дахь жилдээ буюу арваннэгдүгээр сарын 15 ны өдөр зохион байгуулахаар болжээ. Тиймээс энэхүү арга хэмжээнд нэгдэж идвэхтэй оролцохыг ЗЦГ-аас уриалж байна.