10.30

Шимтгэл авах ёстой гэж шүүх үзжээ

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т холбогдох нэр бүхий есөн банкны нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцжээ. Уг хэргийг банкуудын талд шийдвэрлэсэн байна. ШӨХТГ-ын улсын байцаагч нар “...банкууд зээл олгохдоо шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” гэх зөрчлийг илрүүлж, нэр бүхий дээрх банкинд улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага хүргүүлсэн. 

Харин банкуудын зүгээс ШӨХТГ-ын хууль, тооцуулах бусад нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаад байсан юм. Энэ хэргийг өмнө нь aнхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, нэхэмжлэгч нэр бүхий есөн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байжээ. Гэвч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг учир дутагдалтай хэмээн үзэж анхан шатны шүүхэд буцаагаад байсан бол ийнхүү банкуудын талд шийдвэрлэсэн байна.