10.30

Хятад жолооч монгол хүнийг зодохыг завджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн баруун уурхайгаас нүүрс тээвэрлэж явсан хятад жолооч уурхайн талбайд монгол жолооийг машинаараа санаатай шүргэж, улмаар зодохыг завдсан хэрэг энэ сарын 28-ны шөнө гарчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. 

Ийнхүү Хятадын мэдэлд очих гэж байгаа дээрх компанийн хувьд ажилчид нь эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа ч үр дүнд хүрэхээргүй болсноо тэд ярьсан. 

Тэдний ярьж буйгаар “Хятад компани үйл ажиллагаа явуулж эхлэх сургаар жирийн жолооч нар хүртэл монголчуудыг басамжлан доромжилж байна. Одоо нөхцөл байдал ийм болж байхад хятад компани үйл ажиллагаагаа явуулаад эхлэхээр юу болж хувирах юм бэ? Монгол хүн монгол нутагтаа эзэн байх юмсан” хэмээн халаглаж байна.