03.24

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцно

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 60 хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлахыг гишүүд болон холбогдох яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хохирогчид хүсэж байгаа.

Гэтэл өнөөдрийг болтол батлахгүй, Эрүүгийн хуульд ямар нэгэн шинэ өөрчлөлт оруулахгүй явсаар байтал хүчирхийллээс болж амиа алдаж, бие махбод, сэтгэл санаагаараа хохирсон хохирогчдын тоо нэмэгдэж байгаа.

Яагаад Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдахгүй удаад байгаа, мөн хаалттай хаалганы цаадахь хүчирхийллийг ил тод болгож, хариуцлага ял шийтгэл оноохгүй байгаа вэ гэдэг асуудал хаана хаанаа хүлээлт үүсгээд байгаа юм.

Харин одоо батлуулах гээд байгаа шинэ хуулиар бол гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг хэмээн үзэж, сэжигтэн гэмт этгээдийг яллаж, шийтгэдэг байх хуулийн заалтыг тод томруун тусгаж байгаа ажээ.