11.28

ICT EXPO-2013 онлайн бүжгийн уралдаан зарлалаа

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраасуламжлал болгон  жил бүр зохион байгуулдагICTEXPO-2013 үзэсгэлэн 5 дугаар сарын 17-21 хооронд Мишээл экспо төвд зохион байгуулагдахаар болжээ. Тус үзэсгэлэнгийн хүрээнд 4 сарын 20-оос 5-р сарын 10 хүртэл “Онлайн бүжгийн тэмцээн”-ийг зарлаж байна. Энэхүү тэмцээнд оролцох хүсэлтэй багууд Flash mob болон Harlem shake бүжгийнтөрлүүдийн аль нэгийг сонгон оролцох бөгөөд  бэлдсэн бүжгээ видео хэлбэрээр хийж түүнийгээ Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын WWW.FACEBOOK.COM/ITPTAхуудсанд байршуулна. Цахим хуудсанд байршсан бичлэгүүдээс хамгийн их like, share, comment авснийг шилдгээр шалгаруулна.