Сүүлийн үед Б.Тамирын найруулсан олон кинонд гол болон туслах дүр бүтээж байгаа жүжигчин Ж.Алтаншагай багагүй бухимдсан сурагтай. Ийн бухимдах болсон шалтгаан нь цахим сайтуудаар цацагдаж байгаа түүний тухай мэдээлэлтэй холбоотой аж.
Тодруулбал, зарим сайтууд “Улаанбаатарын охидын 70 хувь нь надад сайн. Үлдсэн 30 хувь нь гэр бүлтэй учир улайм цайм намайг гэх хэцүү байдаг гэсэн” хэмээн хошигнон ярьсан талаарх мэдээлэл.
Тэгвэл хамгийн сүүлд “Том толгойтын романс” кинонд жүжигчин Б.Одончимэгийн хамт гол дүрд тоглож байгаа Ж.Алтаншагай “Ингэж тэнэгтээгүй гэдгээ албан ёсоор хэлье. Би хаана юу ярихаа мэддэг насан дээрээ байгаа” хэмээн цахим хуудсаараа дамжуулан бичиж, залруулга хийсэн байна. Ямар ч байсан тэр Улаанбаатарын охидын 70 хувь нь өөрт нь сайн гэж боддоггүй бололтой.