11.02

Саажилттай хүүхдүүдийн уран бүтээлийн үзэсгэлэн гарчээ

Тархины саажилттай хүүхдүүд өөрсдийн бүтээлээрээ “Энэ бол Би” хэмээх үзэсгэлэнг Зана-базарын нэрэмжит Дүрс-лэх урлагийн музейд дэлгэжээ. Үзэсгэлэнд очсоноор Ч.Энх сайханы амаараа, С.Намуун-цэцэгийн хөлөөрөө зур-сан бүтээл, А.Дөлгөөний түлхүүрийн оосор болон машины цуглуулга зэргийг үзэж сонирхох боломжтой аж. Одоогоор А.Дөлгөөн нь 1066 ширхэг түлхүүрийн оосортой. Түүнд сумогийн их аварга Д.Дагвадоржийн бэлэглэсэн түлхүүрийн оосор ч байдаг. Үзэсгэлэнгийн үеэр цуг ларсан хандивыг саажилттай хүүхдүүдийг хөдөлж сурахад нь туслах, эмчилгээний шинэ төхөөрөмж худалдаж авахад нэмэрлэх ажээ. Иймээс та бүхэн “Энэ бол би” үзэсгэлэнг гэр бүлээрээ үзэж, саажилттай хүүхдүүдийн дотоод ертөнцөөр аялаарай. Учир нь тархины саажилтын өвчин нь хүний ярих, алхах, суух, босох зэрэг хөдөлгөөнийг хязгаарладаг болохоос оюун тархинд ямар ч нөлөөгүй юм. Өөрөөр хэлбэл энэ төрлийн өвчтэй хүн бүхэн эрүүл хүн шиг бодож, сэтгэж чаддаг. Үзэсгэлэнг энэ сарын 9 хүртэл дэлгэх ажээ.