11.03

Баянгол дүүрэгт 140 хүүхдийн ортой “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орлоо

Хүйтний эрч чангарч, ханиад томууны дэгдэлт ихэссэн энэ цаг үед Баянгол дүүрэгт 140 хүүхдийн ортой “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орж, дүүргийнхээ 73 мянган хүүхдэд үйлчлэхэд бэлэн боллоо. Нээлтийн үеэр шинээр ашиглалтад орж буй Хүүхдийн эмнэлгийн байрандаа /Хуучнаар Эрүүл мэндийн VII төв/ хэвлэлийн бага хурал зарлаж танилцуулга хийх аж. Хэвлэлийн хурал өнөөдөр 11:30 цагт болох бол дараа нь шинэ эмнэлгийн нээлтийн тууз хайчлах ёслол болно. 

Н.АЗ