11.03

Ч.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ хоёр зугтжээ

Зам тээврийн яамны экс удирдлагуудыг баривчлах, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах асуудал хүчтэй эхлэв. Хамгийн эхэнд Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан байгаа. Тэгвэл дараагийн ээлжинд баривчлах тушаалтай “Либерти партнерс”-ийн Ч.Ганбат Сингапурт, “Монголын төмөр зам”-ын Ж.Бат-Эрдэнэ Австрали руу зугтжээ. 

“Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатын хувьд 2011 оноос буюу Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байх үеэс сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Баривчлах тушаал гаргах болсон гол шалтгаан нь Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг шалгаруулах Ажлын хэсгийн даргын ажлыг Зам тээврийн сайдын зөвлөх Ч.Ганбат хийж байжээ.