Кино найруулагч, зохиолч Мижиддалайн Энхдалай удахгүй хийгдэж эхлэх “ЭЭЖ” хэмээх уран сайхны киноныхоо тухай хэвлэлийн бага хурлыг 2015 оны 11 сарын 4-ний 12:30 аас МН25 мэдээллийн төвд хийнэ. Энэхүү киног дөрвөн улирал дамнуулан зураг авалт хийж багагүй цаг хугацааг зарцуулах юм байна. Эх хүний хамгийн аугаа хайрын оргил цэг чухам хаана байж болох талаар өгүүлсэн энэхүү кинонд олон сайхан ээжүүдийн бодит амьдралыг шингээж байгаа аж. Мөн тэрээр олон олон эхчүүдээс, ээжүүдээс, эмэгтэйчүүдээс тэдний өөрсдийн тухай болох ээж нарын тухай түүхүүдийг захидлаар хүлээн авч тус кинондоо оруулах талаар мэдэгдэл хийх юм байна.
Найруулагч М. Энхдалай нь “Mongolian Academy Awars-2015” кино наадмаас “ААВ” Уран сайхны киногоор “Шилдэг Зохиолч”-номинацийн эзэн болсон.
Мөн “Mongolian Academy Awars-2013” кино наадмаас “Ерөнхийлөгчийн туслах” Уран сайхны киногоор “Шилдэг Ирээдүйтэй Залуу Найруулагч”-номинацийн эзэн болж байжээ.
Түүний уран бүтээлүүдээс:
2009- “650” Инээдмийн УСК - -Ерөнхий найруулагч, - ЗОХИОЛЧ
2011- “30:30“ Сэтгэхгүйн аймшгийн УСК -Ерөнхий найруулагч- ЗОХИОЛЧ
2013- “Ерөнхийлөгчийн туслах” Бүх насныханд зориулсан УСК - Ерөнхий найруулагч- ЗОХИОЛЧ
2015-“ААВ” УСК - ЗОХИОЛЧ
2015-“Бид 3-ын Болзоо” Романтик УСК - Ерөнхий найруулагч