11.04

Х.Тэмүүжин нэр төрөө сэргээлгэнэ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, ах дүү нартаа улсын мөнгөөр найман ширхэг байр худалдан авч өгсөн гэх асуудал хүчтэй яригдаж эхэлсэн. 

Харин эл асуудлыг Х.Тэмүүжин өөрөө үгүйсгэж, “Ийм зүйл болоогүй. Тиймээс АТГ-т шалгуулна” хэмээн хүсэлтээ гаргаж, хүргүүлсэн. Хүсэлтийн хариу удалгүй ирсэн бөгөөд “Албан тушаалаа ашиглаж, байр авч өгөөгүй” гэсэн хариуг өгчээ. Ийм хариу авсан Х.Тэмүүжин эх сурвалжийг нь олно гэж мэдэгдэж байсан төдийгүй анхнаасаа ийм мэдээлэл цацсан этгээдийг олж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ ч хэлээд байгаа юм. 

Ийнхүү одоогийн сайд Д.Дорлигжав, хуучин сайд Х.Тэмүүжин нарын хооронд дахин ан цав үүсэх нь тодорхой болов.