Тээврийн прокурор Х.Тамир болон түүний хамсаатан Б.Амарбаясгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусчээ. Улмаар хавтаст хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон гэдгийг эх сурвалж дуулгав.
Тэдний хувьд хар тамхины хэргээр баригдсан бөгөөд цагдан хоригдоод удаж байна. Энэ хугацаанд батлан даалтад гарахыг хүссэн ч гаргаагүй билээ.
Х.Тамирыг хар тамхи хэрэглэдэг төдийгүй ийм төрлийн нууц бизнес хийдэг байсан гэх. Тэрбээр бусдаас “мөс”-өө худалдаж авч байгаад үйлдэл дээрээ шууд баригдсан байдаг юм.