Барууны хэвлэлүүд нэгэн тун сонирхолтой мэдээллийг түгээж байна. Мик Жаггерын экс эхнэр тэрбумтан Рүперт Мэрдоктой дотноссон аж. 59 настай Жерри Холл саяхан хэвлэлийн 84 настай магнат Мэрдоктой хамт олны өмнө гарч иржээ. Тэд нэгэн спортын арга хэмжээнд оролцов. Гэхдээ тоглолт шинэхэн хосын сонирхлыг огтхон ч татаагүй гэнэ. Бүх арга хэмжээний туршид тэд нэг нэгэндээ анхаарал тавьж, хөгжилдөн инээлдэж байлаа.
The Rolling Stones хамтлагийн гоцлол дуучны экс эхнэр хэвлэлийн магнаттай үерхэж эхэлсэн нь элдэв яриа гарахад хүргэжээ. Загвар өмсөгч Жерри Холл ганцхан удаа нөхөрт гарсан байдаг. Мик Жаггераас тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлсэн аж. 1999 онд тэд хоёр тийш болсноос хойш эмэгтэй дахиж хүнтэй суугаагүй билээ. Харин тэрбумтан Рүперт Мэрдок албан ёсоор гурван удаа гэрлэж, зургаан хүүхэдтэй болжээ.
