11.05

“Орон сууцны хөрөнгө оруулалтын сангийн журам”-ын төсөл хэлэлцэнэ

Өнөөдөр 14:00 цагаас нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд болно. Хуралдаанаар “Орон сууцны хөрөнгө оруулалтын сангийн журам”-ын төсөл, Багануур, Налайх, Багахангай дүүргийн 1:10000 масштабтай газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх тухай, СХД-ийн 31 дүгээр хорооны зарим айл өрхийг цахилгаанаар хангах тухай, “Хөршийн хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.