11.05

Буу тулгасан гэх асуудлыг үгүйсгэв

Дорнод аймгийн хилийн заставт монгол цэргүүд рүү хятад хилчид буу тулгаж сүрдүүлсэн гэх асуудлыг Хилийн цэргийн ерөнхий газраас үгүйсгэв. Тийм зүйл болоогүй бөгөөд хятад хилчдийн талаар сөрөг мэдээлэл гарсан тул залруулга хийнэ үү гэсэн хүсэлт ГХЯ-нд ирсэн сурагтай байна. 

Хэргийн тухайд хятад иргэд хил зөрчиж Монголын нутаг дэвсгэрт орж ирж хууль бусаар өвс хадаж байсан үйлдлийг таслан зогсоосон монгол хилчдийн өөдөөс хятад хилчид буу тулган сүрдүүлж, өөрсдийнхөө иргэдийг аваад гарсан талаар мэдээлэл гарсан юм. Тэгвэл тийм зүйл болоогүй гэдгийг дээрх газраас мэдэгдсэн юм.