Хурдан хэмнэлээр алхах нь байнга биеийн тамирын танхим руу очихоос илүүтэйгээр илүүдэл жинтэй тэмцэхэд тус болдог аж. Ийм дүгнэлтэд Лондон хотын Эдийн засгийн сургуулийн судлаачид хүрсэн байна.
Бүх насны эмэгтэйчүүд, 50-иас дээш насны эрчүүд өдөрт 30-аас дээш минут тогтмол алхдаг бол дугуй унах юм уу гүйдэг хүмүүсээс мэдэгдэхүйц туранхай байдаг гэнэ.
Лондон хотын судлаачид тогтмол хурдан алхдаг хүмүүс биеийн жин багатай, нарийхан бэлхүүстэй байдаг болохыг олж мэджээ.