Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн сард хар тамхины бүлэглэлийг илрүүлэн долоон хүнийг цагдан хорьж, шалгаад байгаа. Тэдний дунд дөрвөн эмэгтэй байгаагаас нэг нь дэд сайдын охин болохыг тогтоосон. Дээрх газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж өчигдөр дахин хар тамхины хэрэг илрүүлжээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасгаас өчигдөр шалгалт явуулж, 24-28 насны дөрвөн эмэгтэйг хар тамхины хэрэгт сэжиглэн саатуулсан байна. Хэргийн газраас “ice” буюу мөс их хэмжээгээр олдсон бөгөөд энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа дөрвөн бүсгүйн хоёр нь хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.