Улаанбаатар хотноо ирэх 2016 онд болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бүх төрлийн ажил үйлчилгээнд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ашиглахыг уриалах, дотоодын бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, сав баглаа боодол олон улсын түвшинд хүрснийг сурталчлах зорилгоор "Монгол Бренд - АСЕМ 2016" үзэсгэлэн энэ сарын 6-ны 13:00 цагт “Мишээл Экспо” төвд нээгдэнэ.
АСЕМ-ын төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бэлэг барья” уриатай уг үзэсгэлэнг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын ойчид модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж, Гадаад хэргийн болон Аж үйлдвэрийн яам дэмжигчээр оролцож байна.
Энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд гар урлал, оёмол бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гоёл чимэглэл, сав баглаа боодол зэрэг төрөл бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 120 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Арга хэмжээг нээж Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү нар үг хэлэх юм байна.