11.06

“Улаанбаатар смарт карт” компанийн дарга нараас байцаалт авчээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан "Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн удирдлагуудыг саатуулсан талаар эх сурвалж мэдээлж байна.

Тодруулбал, тус хэлтсийн албан хаагчид компанийн удирдлагуудаас байцаалт авна хэмээн авч явсан байна. Одоогоор ямар асуудлаар ийнхүү байцаалт авах болсон нь олны анхаарлыг ихэд татаж байна. Мөн сулласан уу, үргэлжлүүлэн хорьсон уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Г.Төмөр