11.06

Д.Цогтбаатар ҮАБЗ-д хандлаа

Дорнод аймгийн нутгийн удирдлагын дарга Д.Цогтбаатар “Халх гол” чөлөөт бүсийн асуудлаар ҮАБЗ-д ханджээ. Тэрбээр нутгийн иргэдийнхээ тэр дундаа Матад сумын ард иргэдийг төлөөлж ийн шийдвэр гаргаж байгаа гэнэ. 

Тухайлбал, Халх голд чөлөөт бүс байгуулахыг иргэд эсэргүүцэж, 75 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг Р.Бурмаа сайд болон холбогдох газруудаас нь хүсэж байгаа ч түүнийг нь хүчингүй болгохгүй гэх байр суурьтай байгаа юм. 

Харин сайд Р.Бурмаа сумын удирдлагууд болон хэсэг нөхдийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн байгаа аж.