11.06

Валютын ченжийг таньдаг залуу нь хөнөөжээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд валютын ченж хийдэг 45 настай Б-г гэртэй нь хамт галдан шатаасан хэрэг өнгөрсөн даваа гаригт гарсан билээ. Гэмт этгээдийг олохоор тус аймгийн Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар шуурхай ажиллаж, сэжигтэн этгээдийг гэрээс нь баривчилжээ. 

Хэргийг 22 настай Б гэгч шунахайн сэдэлтээр үйлдсэн бөгөөд тэрбээр гэрээс нь 48 сая төгрөгийг аваад дараа нь хэргээ гүйцээжээ. Тэд бие биенээ сайн таньдаг төдийгүй гэр орноороо байнга орж, гардаг ах дүүс байсан гэдгээ мэдүүлжээ. Одоогоор түүнийг цагдан хорьж, мөрдөн байцаалтыг эхлүүлжээ.