Цагаан дарсыг төрөл бүрийн зуушинд;
Оргилуун дарсыг загасны хар, улаан түрстэй;
Хуурай улаан дарсыг шарсан, хайрсан, жигнэсэн бүх үхрийн болон хонины махтай;
Чихэрлэг цагаан дарсыг төрөл бүрийн жимс, жимсгэнэтэй;
Улаан болон ягаан дарсыг пиццатай;
Цагаан дарсыг төрөл бүрийн загас, далайн амьтаны махан бүтээгдхүүнтэй;
Чихэрлэг цагаан дарсыг хатаасан загас, улаан түрстэй;
Чихэрлэг улаан дарсыг байцаа, төмстэй;
Хагас чихэрлэг улаан дарсыг өргөст хэмх, улаан лооль болон шинэ ногооны саладтай;
Чихэрлэг оргилуун дарсыг кекс, нарийн боовтой;
Хатуу цагаан дарсыг төрөл бүрийн ангийн болон бусад шувууны махтай тус тус хэрэглэдэг байна.
Гэвч дарс бас бүх хоолтой зохицдоггүй байна. Цуу, цууны сүмстэй салад, өндөг, өндөг агуулсан салад, карритай хоол, хурц амтлагчтай хоолнууд, шоколад болон шоколадтай амттан, мандарин, жүрж, алим гэх мэт исгэлэн жимстэй хамт дарсыг хэрэглэх нь зохимжгүй байдаг байна.