“Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайг марзан инээдмийн дүр бүтээдэг гэж бодохоос аймаар алуурчны дүр бүтээнэ гэж хэн санах билээ дээ.
Амьдрал дээр инээдэм бэлэглэж явдаг мундаг жүжигчин залуу “Сингл Лэйдийс 2” кинонд алуурчин эрийн дүр бүтээжээ. Киноны дүрийн тухайд мөнгөтэй баян чинээлэг залуу бөгөөд ганц бие. Гэтэл гоё сайхан хүүхнүүдийг урхидаж гэртээ авчраад улмаар амийг нь хороож, кайф авдаг гэнэ. Алсан хүмүүсийнхээ эрхтэнээс нэгийг нь тасдаж аваад аквариум дахь усандаа хийдэг байжээ. Тэрбээр дөрвөн эмэгтэйн амийг егүүтгэж, тав дахь эмэгтэйгээ хороохыг завдаж байгаад бусдад баригддаг. Тэгээд нөгөөх эмэгтэйгээ машиныхаа багажинд хийн зугтааж байгаад том тэрэгтэй мөргөлдөж цагдаа нарт баригдсанаар кино өрнөнө.
Эелдэг сайхан бүхэн хүн биш гэдгийг харуулж, инээд, эд хөрөнгөний цаана их муухай зүйл нуугдаж байдаг шүү гэдгийг алуурчин залуугийн дүрээр гаргажээ.