11.07

О.Гансувд бүрэг ичимхий

Нийтийн дууны ертөнцөд хосоороо буюу гэр бүлийн дуучид цөөнгүй бий. Тодруулбал, Хишгээ, Дээгий болон Чука, Болд гээд дуучид бий. Тэдний араас “Аархал” уран бүтээлээрээ ард олноо танигдсан залуу дуучин Э.Төрмандах сүүлийн үед эхнэрийн хамт уран бүтээл хийх болов. 

Түүний үзэсгэлэнт гэргийг О.Гансувд гэдэг бөгөөд СУИС-ийн уртын дуучны ангийг дүүргэжээ. Тэрбээр Э.Төрмандахын дээд талын ангийн охин байсан ба Дундговь руу тоглолтоор явж байхдаа танилцаж, дотноссон талаараа нөхөр нь ярих дуртай аж. 

Харин гэргий О.Гансувд нь ихэд даруухан нэгэн бөгөөд яриасаг нэгэн биш бололтой. Тиймээс нөхөр нь өмнөөс нь ярьж, О.Гансувд дуугай л суудаг гэнэ шүү. Энэ талаараа тэрбээр “Би угийн ярихдаа маруухан, бүрэг ичимхий гэх үү дээ. Тиймээс Төрөөгөө л өөрийнхөө өмнөөс түлхэж яриулдаг” гэж ярьжээ.