Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр ажил хүнд санагдана, өдөр тутмын хийдэг зүйлс уйтгартай залхмаар байна. Жирийн үйл ажиллагаагаа хойш тавьж төвлөрч, анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай ажлаа хий. Шинэ ажлын үйл явц, санаа ажлыг дуусгахад амархан болгох тул одоо гүйцэтгэ. Компьютерийн шинэчилсэн програм дээр дөнгөж ажиллаж сурч байгаа хүмүүс шинэ арга барил гайхалтай сайн байгааг мэдэрнэ. Танд нийгмийн клуб, сонирхлын клуб, олон нийтийн болон буяны байгууллага, мэргэжлийн холбоодоос чухал ажлын санал ирсэн бол хүлээн ав. Хониныхон сорилтуудад талархах ба та үүргээ идэвхтэйгээр гүйцэтгэн амжилтанд хүрэх болно.
Үхэр - (4/20-5/20)
Өнөөдөр зөвхөн хийж дадсан зүйлээрээ оролдох нь өлзийтэй. Арилжаа наймааны ажилд идэвхийлэн зүтгэх, тооцоолоогүй алхам хийхээс зайлсхий. Ардаа чирэгдэл үүсгэх алхам хийхгүй байхыг хичээ. Энэ өдөр өөрийн үзэл бодолд дүгнэлт хийж, сайтар бодож үзэхийг зөвлөе. Өнөөдөр харилцаагаа сэргээхэд хамгийн таатай өдөр байх болно. Хайр дурлал, үерхэл нөхөрлөл, бизнесийн харилцаа ихээхэн таатай байх болно. Харилцаандаа бодитойгоор хандаж, нэг нэгийгээ ойлгож хүндэл.
Ихэр - (5/21-6/21)
Энэ өдрийн эхэнд албанд дэвших бизнес зөрөлдөөн их гарна. Материаллаг баазад саад учруулна. Өнөөдөр таны ажил хэргийн идэвхи удаан хүлээсэн үр дүнг авчирна. Мэргэжлийн ажил хэрэгт амжилт гарч, амьдралын баяр баясгалан, өөдрөг үзэл бодол төрнө. Урлагийн хүрээнд ажиллагсадад амжилттай цаг үе ирж байна. Алдаа гаргасан ч өөртөө итгэ. Хоёр дахин илүү хүч, ухаан зарж ажилдаа эзэн бай. Хэрхэвч бууж өгч болохгүй. Амжилтад хурнэ.
Мэлхий - (6/22-7/22)
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ашиглах, лекц унших, мөн аялал жуулчлалд сайн өдөр. Олонх нь бичиг цаас, тооцоо хийх, квинтанци бөглөх, төлбөр тооцоо хийх, захидал бичиг зэрэг ажлуудыг хийнэ. Таны тэнцвэртэй байдал, нөхөрсөг зан, нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээг мөрдөх чадвар ба зовлонг хуваалцах байдал нь бусдаас илүү байна. Ямар ч ажлыг зоригтой эхэл, учир нь та бүх зүйлд амжилт гаргаж чадна. Өөрийн үйл ажиллагаанд холбоотнуудынхаа тусламжийг авах хэрэгтэй. Ажлаа нягт нямбай зохион байгуулах нь өндөр амжилт авчрана.
Арслан - (7/23-8/22)
Арслангуудад түүний амьдралын хэв маяг ба ажил таалагдахаа больж эхэлнэ. Юмсыг илүү гүн гүнзгий харах, ямар ч нөхцөл байдлаас өөртөө ашиг олох, ялах хүсэл эрмэлзэл энэ бүхэн энэ цаг үед таны амжилтын үндэс болно. Ихэнхи арслангуудын хувьд бүх анхаарлаа өөрийн хийх зүйлдээ төвлөрүүлэхийн тулд бусдаасаа тусгаарлагдмал байх нь таатай санагдана.
Охин - (8/23-9/22)
Энэ өдөр олон янзын гэнэтийн үйл явдлаар дүүрэн байх болно. Сэтгэл санаагаа тайван байлга. Та бүхний идэвх хариуцлага, урам зориг материаллаг байдлаа дээшлүүлэх сайхан нөхцөл болно. Гол нь өөрийн боломжийг бүү алд. Үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө урьдчилсан бэлтгэл ажилд хичээл зүтгэл, оролдлогоо чиглүүл, төвлөрүүл. Айлд зочлох эсвэл зочид хүлээн авахад таатай. Зүүдээ мана. Бусдад бүү ярь.
Жинлүүр - (9/23-10/22)
Гадаад төрх нь даруухан мэт хүмүүс дурын салбарт амжилтад xүрэx онцгой чадвартай байна. Нэр алдар, эд баялаг олно. Ашгийнхаа зарим нэг хэсгийг буяны үйлд зориул. Бархасбадь гарагийн нөлөө буурна. Ирээдүйн төлөвлөгөө чинь ихээхэн өөрчлөгдөж, хуучны танилуудтайгаа уулзсанаар хувь тавиланд сөрөг эргэлт гарна. Та алдаагаа мэдрэх боловч засахад хүнд байна. Өдрийг хамгийн ойр дотны хамаатан садантайгаа өнгөрүүлээрэй. Тэдэнд зориулж олон таатай зүйл хий. Жишээ нь бяцхан бэлэг бэлдэх, амттай хоолоор дайлах гэх мэт. Магтаал сайшаал болон бэлгэнд бүү хуурт.
Хилэнц - (10/23-11/21)
Энэ өдөр хурц асуудлууд ба хямралтай нөхцөл байдлаа сайжруулахад таатай байна. Ойр дотны хүмүүс эсвэл ажлын хамт олны хэн нэг нь таны урмыг хугалж болзошгүй. Тийм ч таатай өдөр биш тул ажил хэргийн уулзалт, арилжаа наймаа хийх хэрэггүй. Бүтэлгүйтэх магадлал өндөр. Та ажлын байран дээр анхааралтай байх хэрэгтэй, яагаад гэвэл таныг хуурч болзошгүй. Эмчид үзүүлэх хэрэгтэй, гэхдээ түүний тавьсан онош танд эргэлзээтэй санагдвал дахин үзүүлэх хэрэгтэй.
Нум - (11/22-12/21)
Ажил хэрэгт таагүй өдөр. Үүнээс гадна сэтгэл санаа тогтворгүй болж хэрүүл маргаан гарч болзошгүй. Санхүүгийн шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр байгуулахаас татгалз. Хойшлуулах ямар нэгэн шалтаг олж бултах төлөвлөгөө зохио. Эс тэгвээс таныг гарцгүй болтол шалах магадлалтай. Эрүүл агаарт гарч биеийн хөдөлмөрийн ажил хийх нь толгой гашилгасан бодлуудаас салгаж сэтгэл санааг өөдрөг болгоно. Сэтгэл санаагаа ариусгаж ажил төрөлдөө анхаарлаа хандуулаарай. Мөн гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхээ мартуузай.
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр таны төрөлхийн зөн билэг сэтгэл харамгүй тусламжаа үзүүлж таныг илүү азтай болгоно. Та маш хүнд хэцүү нөхцлөөс амжилттай гарч чадна. Гудамжинд туйлын болгоомжтой бай. Авто замын осол эсвэл танхай этгээдүүдийн золиос болох магадлалтай. Одоогийн оддын нөлөөгөөр та юм худалдан авахгүйгээр дэлгүүр хэсэх нь дээр гэжээ. Хэрэв та өнөөдөр ямар нэгэн юм худалдаж авбал дараа нь харамсах болно.
Бумба - (1/20-2/18)
Үдээс өмнө уран бүтээлийн үйл ажиллагаанаасаа та таашаал авч магадгүй байна. Хэрвээ та амалсандаа хүрч, гэрээний үүргээ биелүүлбэл өрсөлдөгч нараа хүртэл өөртөө татаж чадна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс бүү ичээрэй. Од гарагийн энерги хуримтлагдсан тул хайр дурлалаа эргүүлэн авахад мөн уучлахад таатай өдөр. Ихэнх хумхууд сэтгэл санаа өөдрөг амгалан байна. Гэрлэлт болон хүүхэд олох гэр бүлтэйгээ өнгөрөөх нь таатай байна. Томоохон худалдан авалт хийхэд таатай өдөр. Ажлын уулзалт болон гэрээ хэлэлцээр дээр таатай байх болно.
Загас - (2/19-3/20)
Карьер хөөхөд үр дүнтэй өдөр. Мөнгө эрх мэдэл нь ухаантай, өөртөө итгэлтэй, санаачлагатай, хөдөлмөрч хүнийг дагадаг. Залуу загасууд уулзалт болон зугаа цэнгэлд ихэнх цагийг зарцуулахгүй байхыг хүсье. Өөрийн зохион байгуулах болон уран бүтээлч авьяасаа харуулах гэж яарсны хэрэггүй. Уруу татагдахгүй байхыг хичээ.