11.09

“Камертон” 20 жилийн ойгоо фэнүүдтэйгээ тэмдэглэнэ

“Камертон” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан “18 нас” шоу тоглолтоо хийх болсноо зарлалаа. Тэд энэ сарын 20-нд 19:00 цагаас “Crocus Event Hall”-д фенүүдтэйгээ уулзахаар болсон байна. Тэд хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард болсон поп таван хамтлагийн “Мартагдашгүй” тоглолтод оролцон ая дуугаа өргөсөн. Гэхдээ энэхүү тоглолтод хамтлагийн гишүүн Эба хувийн ажлаар явж байгаад нийслэл рүү ирэх ёстой байсан онгоцноосоо хоцорсон учраас тэд гурвуулаа тайзнаа гарсан юм. Харин “18 нас” шоу тоглолтоороо тайзнаа дөрвүүлээ дуулахаа хэлсэн юм