11.09

Д.Цогтбаатар: Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж үндсэн хуульд байхгүй

Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, Хөлөнбуйр су мын нутгийн зөвлөлийн дарга Ч.Эрдэнэбаатар нар энэ сарын 6-нд Халх голд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа талаар мэдээлж, Үндэсний аюул гүй байдлын зөвлөлд шаард- лага хүргүүллээ. Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр баталсан. Өөрөөр хэлбэл, Халх голын бүс нут гийг гаднын өндөр хөгжилтэй улсад өмчлүүлж, түрээслүүлэх тогтоол гар- сан гэж нутгийн иргэд эсэр гүүцлээ илэрхийлж бай гаа аж. Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ УИХ-ын 75 дугаар тогтоол нь хэрэгжих чадамжгүй баримт бичиг болсон тухай онцолсон. Тэрбээр “Халх гол сумын нутаг дэлхийд ховордсон ургамал, ан амьтан бүхий онцгой бүс нутаг. Гэтэл энд 500 мянган га-г хамарсан хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэдэг онцгой дэглэм бүхий газрыг байгуулах гэж буй нь хууль эрх зүйн хувьд ч, эдийн засгийн үр өгөөж, бүтцийн талаасаа ч үр ашиг муутай, алсдаа гадаадын иргэн олноор оршин сууж, визгүй чөлөөтэй зорчиж, ха- рин монголчууд заавал зөвшөөрөл авч орж, гардаг тийм нэгэн тусгай суурин болох магадлал өндөр байна. 

Арваад жилийн өмнөөс зарласан Алтанбулагийн чөлөөт бүсийг та бүхэн боломжтой бол очоод хараарай. Тэнд нийтдээ 26 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх боловч үйл ажиллагаа нь одоо болтол жигдрээгүй, үр ашиг муутай зүйлд их хэмжээний мөнгө үрсэн газар болоод байна. УИХ-ын дарга З.Энхболд тэнд өөрийн биеэр очиж танилцаад “Үргүй зардал гаргахаа болиорой” гэсэн байсан. Замын-Үүдийн чөлөөт бүс мөн ялгаагүй иймэрхүү байгаа. Эдгээрт нийтдээ 100 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Эдгээр чөлөөт бүсээ үйлдвэрлэлийн цогцолбор болгож, зөв зохистой ашиглаагүй байж Халх голын Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэх бас нэг мөнгө үрсэн газар бий болгох нь хэнд ашигтай юм бэ. Эндээс орон нутгийн иргэд, улсад төдийлөн ашиг гарахааргүй байгааг судлаачид хэлж байна. 

Нутгийн иргэд ч мөн адил тогтоолыг цуцлуулах, энэ талаар УИХ-д уламжлах, эсэргүүцлийн гарын үсгээ цуглуулж УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөн барьсан. Мөн ажлын хэсэг гаргаж, энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлсэн. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж Монгол Улсын Үндсэн хуульд байхгүй. Тиймээс Халх голд чөлөөт бүс байгуулах тухай” тогтоол нь Үндсэн хууль болон түүнтэй холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ тогтоолыг баяр наадмын өмнөхөн баталсан нь өнгөрсөн түүхээ давтах гэж байгаатай адил юм. Нутгийн иргэд нэгдмэл байр суурьтайгаар Халх голын бүс нутагт чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа” гэв.