Нэрт дуучин Гвен Стефанигийн хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлтүүд орж байгаа билээ. Түүнийг Гэвин Россдэйлээс салахад шүтэн бишрэгчид нь гутраад байтал бүсгүй Блэйк Шелтон гэдэг залуутай дотноссон юм. Тэднийг танилцуулсан хүн нь Maroon 5 хамтлагийн гоцлол дуучин Адам Левайн гэнэ. Тэд хамтдаа The Voice шоуг шүүж байгаа билээ.
Өчигдөр Адам Оклахома хотын нисэх онгоцны буудалд авсан гэрэл зургаа цахим сүлжээнд байршуулжээ. Нөгөө хоёр нь нэг нэгэндээ наалдах үеэр Левайн нүүрээ мушийлгасан аж. Зургийн дор “Гэр бүл” гэсэн товчхон үгийг бичжээ.
Гвен, Блэйк нар үерхэж эхэлснийг Стефанигийн бие төлөөлөгч нотлосон юм. Ийнхүү Гвен кантри дуучинтай дотноссон байна.