Олон улсын нисэх онгоцны XIV үзэсгэлэнг Дубай хотод зохион байгуулж байгаа билээ. Үзэсгэлэнгийн үеэр Хятадын Агаарын тээвэр, аж үйлдвэрийн корпорац олон зориулалт бүхий байлдааны “Гүин” онгоцыг өнгөрсөн ням гаригт танилцуулсан байна. Хятадын Агаарын тээвэр, аж үйлдвэрийн корпорацийн дэд захирал Ли Юйхай “Бид шинэ загварын байлдааны онгоцоо олон улсад анх удаа танилцуулж байна.
Энэ нь Хятадын агаарын зэвсэг, тоног төхөөрөмжийн экспорт олон улсын уламжлалт зах зээлийн тогтолцооны хүрээ хэмжээнээс давж, олон улсын нисэх онгоцны худалдааны тавцанд хөгжин тэлснээс гадна шинэ технологиор тоноглосон байлдааны онгоцны жишигт хүрснийг харуулж байна” гэжээ. “Гүин” буюу “Шонхор” хэмээх уг байлдааны онгоц нь Хятадын зэвсэглэлийн амжилтыг дэлхийд таниулсан бүтээл болсон юм. Дубайн олон улсын нисэх онгоцны үзэсгэлэн таван хоног үргэлжлэх ба 60 гаруй улс орон, бүс нутгийн 1100 компанийн төлөөлөгч оролцож байна.