11.10

Таксины жолоочид халджээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хадны эцэст таксины жолоочийг дээрэмдэж, алахыг завдсан хэрэг гарчээ. Сэжигтэн этгээд таксины жолоочид худлаа газар зааж явуулаад уулын энгэрт аваачиж байгаад араас нь хоолойг нь боож, мөнгө гар утсаа өг хэмээн дарамтлан улмаар “Ална” гэж заналхийлжээ. 

Харин таксины жолооч сэжигтэн этгээдтэй зодолдож, гараас нь мултраад цагдаа дууджээ. Дуудлага өгсөн даруйд цагдаагийн алба хаагчид шуурхай ирж сэжигтэн этгээдийг баривчилсан аж. 

Хохирогчийн ярьж буйгаар “Үсээ хусуулсан үзлийн царайтай муухай зэрлэг залуу байна лээ. Тэр Өршөөлийн хуулиар суллагдсан хүн байхыг үгүйсгэхгүй. Эхлээд гэртээ очих гэж байгаа гэж ярьснаа сүүлдээ найзындаа очихоор болж, худлаа газар заагаад хээр аваачиж байгаад дээрэмдэж алах гэсэн байх” гэв.