Прокурор, мөрдөн байцаагчдын сууж явсан машин осолдсон ноцтой хэрэг энэ сарын 08-нд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гарчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэргийн газрын үзлэг хийгээд буцаж явсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын долоон алба хаагч, нэг прокурорын сууж явсан фургон автомашин осолдож, ослын улмаас Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор эмэгтэй Г хүнд бэртсэн аж. Харин цагдаагийн долоон алба хаагч ямар нэгэн гэмтэл аваагүй бол прокурор Г-ийн хамарны яс, нүдний ухархайн яс хугарч хүнд гэмтсэн гэнэ. Тиймээс прокурор Г-г өчигдөр яаралтай түргэн тусламжийн машинаар Улаанбаатар хотод авчран ГССҮТ-д хүргэжээ.
Харин өнөөдөр ШШҮХ-ээс томилогдсон шинжээч эмч гэмтлийн зэргийн талаар дүгнэлт гаргахаар болсон байна. Осол юунаас болж гарсан нь тодорхойгүй бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.