Сэтгүүлч Н.Нандинцэцэг “Нандиагийн ток шоу” нэвтрүүлгээ хүргээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл сэтгүүлч бүсгүй тус нэвтрүүлгийн ярилцлагуудаараа “Нандин” нэртэй ярилцлагын ном гаргасан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл сэтгүүлч бүсгүй номынхоо нээлтийг хийсэн юм. Түүний номын нээлтэд урлаг соёлын алдартнуудаас эхлээд хүндтэй зочид хүрэлцэн ирж сэтгэлийн үгээ хэлсэн. Сэтгүүлч Н.Нандинцэцэг “Нандиагийн ток шоу” нэвтрүүлгээсээ 19-н нэвтрүүлгийг онцлон ярилцлагын ном гаргаснаа ийнхүү уншигчдынхаа гарт хүргэлээ.
Г.АНАР