Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд хэрэглээний зориулалттай амьтны мах болон тэжээвэр амьтдаа хилээр авч гарч буй иргэдийн ажлыг хөнгөвчилсөн тушаал гаргажээ.
Ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхлэх энэхүү тушаалаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээ олгох эрхийг тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэхээр болсон байна.
Одоогоор иргэд гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар мах, махан бүтээгдэхүүнийг хилээр авч гарах бол зөвхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж гэрчилгээ авч байгаа аж. Ийнхүү энэхүү гэрчилгээг олгох эрхийг аймаг, нийслэлд шилжүүлснээр иргэд багагүй хугацаа хэмнэж байгаа юм.